Улсын хилийн түүхийн музейн “Түүхийн танхим” нээлтээ хийлээ

Хил хамгаалах байгууллагын 92 жил, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг угтан Монгол Улсын хилийн түүх, Хил хамгаалах байгууллагын дайчин замнал, баатарлаг алдар гавьяаг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой Улсын хилийн түүхийн музейн Түүхийн танхимын нээлт өнөөдөр Хил хамгалах ерөнхий газарт зохион байгуулагдлаа. 

Улсын хилийн музей нь анх 1983 онд НАХЯ-ны музей нэртэйгээр  нээгдэж, 1990 онд татан буугдаж, 1992 онд Улсын хилийн музей нэртэйгээр дахин байгуулагдаж, 1998 оноос эхлэн одоогийн байрлалдаа шилжин ирж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр нээлттээ хийж буй “Түүхийн танхимд” Хил хамгаалах байгууллагаас төрөн гарсан 15 улсын баатар цолтны 6 баатрын амьд ахуй цагтаа эдлэж хэрэглэж байсан хувцас хэрэглэл, буу зэвсэгийг дэлгэж олон нийтэд танилцуулсанаас гадна улсын хил дээр болж байсан томоохон зэвсэгт тулгаралт, байлдаануудыг харуулсан сийлбэрийг шинээр бий болгосноороо онцлог байлаа. 

Шинээр нээлтээ хийж буй Улсын хилийн музейн нээлтийн үйл ажиллагаанд анх хилийн музейг байгуулж байсан эдүгээ 90 насыг зооглоод буй МУУГЗ, бэлтгэл хурандаа Г.Хүүжий болон улсын хилийн музейн үе үеийн эрхлэгч, ажилтнууд, хилчдийн дундаас төрөн гарсан эрхэм гавьяат үйлстнүүд, хилчин баатруудын ар гэр, хүндэт зочид болон түүхийн музейн засвар тохижилтын ажилд оролцсон уран бүтээлчид оролцлоо.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Улсын хилийн түүхийн музейн “Түүхийн танхим” нээлтээ хийлээ

  1. I blog frequently and I seriously thank you for your content.
    This article has really peaked my interest. I’m going to take a note of your blog and keep checking for new information about once a week.
    I subscribed to your Feed as well.

    Feel free to surf to my web page – code panda

Greta-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.