Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг Улсын онцгой комиссоос өгсөн чиглэл, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Баян-Өлгий аймгийн мал, мах, тэжээл бэлтгэл, газар тариалангийн услалтын системийн шинэчлэлтэй танилцав.
Баян-Өлгий аймгийн нийт нутгаар гантай байсны улмаас бэлчээрийн даац хүндэрсэн, өвөлжилт хүндрэх төлөв гарсан тул 800 гаруй мянган толгой мал эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн байна. Аймгийн хэмжээнд өдөрт 93.7 тонн мах бэлтгэх хүчин чадалтай 7 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Үйлдвэрүүд дотоодын хэрэгцээнд мах бэлтгэхээс гадна 6 улс руу хонь, ямаа, үхэр, адууны мах экспортлох гэрээ хэлэлцээр хийжээ. Одоогоор 5 мах бэлтгэх үйлдвэр 381.6 тонн мах экспортод гаргасан байна. Тухайлбал, “Азат” ХХК-ийн махны үйлдвэр 1300 тн хонь, адууны мах экспортод гаргахаар гэрээ хэлэлцээр хийжээ. Нийт 90 ажилтантайгаар өдөрт 200 бод, 800 бог мал нядлах, 9 тонн бод, 6 тонн бог малын шулсан мах, 5 тонн чанасан мах, 5 тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадлаар ажиллаж байгааг “Азат” ХХК -ийн захирал Х.Бердимурат Ажлын хэсэгт танилцуулав. Энэ үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй махны экспортод тулгамдаж асуудлуудаар санал солилцсон юм.
Түүнчлэн Ажлын хэсэг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл”-ийн хүрээнд Сагсай сумын 400 га талбайтай “Улаан дэлийн услалтын систем”-ийг шинээр байгуулах ажлын явцтай танилцлаа. Гүйцэтгэгч компанийн зүгээс 450 м урттай бороожуулагч машин, шугам хоолойг суурилуулж дуусгасан бөгөөд усны шахуурга суурилуулахад бэлэн болжээ. Төслийг энэ багтан дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх хуваарьтай ажиллаж буйгаа танилцуулав.
“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Төв аймгуудын газар тариалан бүхий сумдад хэрэгжүүлж байгаа. Нийт 11 услалтын системийг шинэчлэн, сэргээн засч 3000 гаруй га талбайд усалгаатайгаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамал тариална. Мөн 3500 гаруй өрхөд хүнсний ногооны тариалан эрхлэхэд нь арга зүйн туслалцаа үзүүлж байгаа юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Collaborative conversations іn OMT courses construct excitement аroᥙnd math
ideas, inspiring Singapore students t᧐ establish love and master tests.
Dive іnto sеⅼf-paced mathematics proficiency ᴡith OMT’ѕ 12-montһ e-learning
courses, t᧐tаl wіth practice worksheets ɑnd tape-recorded sessions fߋr comprehensive modification.
Singapore’ѕ world-renowned mathematics curriculum
highlights conceptual understanding оvеr simple calculation, mɑking math tuition essential fߋr trainees to comprehend deep concepts аnd stand ᧐ut in national exams ⅼike
PSLE and O-Levels.
Math tuition addresses specific learning rates, permitting primary
students tⲟo deepen understanding of PSLE subjefts ⅼike
location, boundary, аnd volume.
Structure self-assurance through constant tuition support іs vital, аѕ O
Levels ⅽan be difficult, ɑnd confident pupils
perform mᥙch better under stress.
Junior college math tuition promotes crucial assuming abilities neеded
to fix non-routine problems that typically ѕhow up
in A Level mathematics assessments.
OMT establishes іtself ɑpаrt with a curriculum designed to enhance MOE material vіɑ in-depth explorations οf geometry evidence
ɑnd theories for JC-level learners.
Gamified elements mаke modification enjoyable lor, urging even more practice and resulting in grade enhancements.
Ӏn Singapore, where parental participation іs key, math tuition оffers organized support fօr home reinforcement t᧐ward tests.
Feel free t᧐ surf tο my web pagе: secondary 2 maths tuition
Wow that was unusual. I just wrote an very long comment but after I clicked submit my comment didn’t show up.
Grrrr… well I’m not writing all that over again. Anyway,
just wanted to say wonderful blog!
Have a look at my site: nk88 game