Ил уурхайн аюулгүйн дүрмийг зөрчсөн 13 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоов

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас энэ сарын 3-12-нд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа хууль, дүрэм зөрчсөн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, арга хэмжээ авлаа.

Нутгийн иргэдийн гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд бичиг баримт дутуу, хүчин чадлаа хэтрүүлсэн, баталсан зураг төслийг мөрдөөгүйн улмаас ил уурхайн аюулгүйн дүрмийг зөрчсөн 13 аж ахуйн нэгжийг, мөн бичил уурхайгаас ашигт малтмал олборлохдоо 3500 см3 илүү багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүрт нэгээс илүү техник ашиглах, өмнө нь хөндөөгүй, нөхөн сэргээсэн талбайд ажилласан 7 нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоожээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол орчимд техник, тоног төхөөрөмжөө бусдад түрээсийн гэрээгээр ажиллуулж хамтран хууль зөрчиж ашигт малтмал олборлосон, Ерөө сумын Бугант тосгонд байрладаг Бэрлэгийн цагаан тохойгоос Ерөө гол дагуу, тус тосгоноос 35 км-т Хүнгүйч-Зүр хүзүү уулын ар, Ерөө голын эрэг орчимд хууль бусаар ашигт малтмал олборлосон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвөөс 5 км зайд Баян ханы өвөрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй олборлосон зөрчлийг илрүүлж, зохих арга хэмжээ авсан байна.

Мөн аймгийн Алтанбулаг сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ч талбайн гадна ашигт малтмал олборлосон, Төв аймгийн Заамар сумын Нарангийн энгэрт байрладаг XV-41000277 хайгуулын зөвшөөрөлтэй талбайн хажууд 50 м орчмын зайд иргэн аж ахуйн нэгжүүд хувиараа ашигт малтмал олборлосныг нотлох баримт, газар зүйн байршлын хамт орон нутаг дахь Цагдаагийн газрын Экологийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.

Энэ мэдээг хуваалцах :

3 thoughts on “Ил уурхайн аюулгүйн дүрмийг зөрчсөн 13 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоов

  1. When someone writes an piece of writing he/she maintains
    the image of a user in his/her mind that how a user can know it.
    So that’s why this post is perfect. Thanks!

    Also visit my web page: 66B (aqcniz.sa.com)

Kristy-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.