БНСУ-д уул уурхайн инженер мэргэжлээр 500 оюутан сургана

БНСУ-ын Чонбук үндэсний их сургуульд монголын 500 оюутныг инженер мэргэжлээр олон улсын түвшинд бэлтгэх санамж бичгийг “Чухал эрдэс ба уул уурхайн форум 2025” (Mongolia-Korea Critical Minerals and Mining Investment Forum)-ын үеэр байгууллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, “Эрдэнэс Монгол” нэгдэл, БНСУ-ын холбогдох байгууллагууд хамтран БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан дээрх форумын үеэр олон талт хамтын ажиллагааны тухай ярилцаж, “Самсунг” компани, “KOMIR” корпорац, “KIGAM” хүрээлэн, “Чонбук” их сургууль зэрэг өндөр технологи, хөрөнгө оруулалт, сургалт, судалгааны байгууллага, компанитай хамтарч ажиллахаар болсон байна. Ингэхдээ уул уурхай, ялангуяа чухал эрдэс хайх, олборлох, боловсруулахад хөрөнгө оруулах, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ. 

Тодруулбал, БНСУ-ын “Самсунг” групптэй 17 сая ам.долларын мөнгөний баяжмал нийлүүлэх гэрээ байгуулав. Мөн тус улсын “KIGAM” хүрээлэнтэй чухал ашигт малтмалын судалгааны чиглэлээр, “Korea Investment & Securities” (Asia) компанитай хамтран ажиллаж, манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татахаас гадна Монголд ажилласан туршлагатай “KOMIR” корпорац уул уурхайн нөхөн сэргээлтийн төслүүдээ үргэлжлүүлэхээр болжээ. 

Энэ мэдээг хуваалцах :

5 thoughts on “БНСУ-д уул уурхайн инженер мэргэжлээр 500 оюутан сургана

  1. Woah! I’m really digging the template/theme of this website.
    It’s simple, yet effective. A lot of times it’s very difficult
    to get that “perfect balance” between usability and visual appearance.
    I must say that you’ve done a awesome job with this.
    Additionally, the blog loads extremely quick for me on Internet explorer.
    Exceptional Blog!

    My page: 靓号采集器

  2. Wonderful items from you, man. I’ve bear in mind your stuff prior to and you’re
    simply extremely wonderful. I really like what you’ve bought right
    here, certainly like what you’re saying and the way in which wherein you
    say it. You’re making it enjoyable and you still care for
    to keep it wise. I cant wait to learn much more from you.
    That is really a wonderful website.

    Look at my page … แทงบอล

Veta-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.