Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна

Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна.

Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж иржээ.

2023 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 9.8 хувийг ахмадууд эзэлж байна. Энэ тоо хүн амын хэтийн тооцооллоор 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэй байгаа аж. Нийт ахмадуудын 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна.

Манай улсад Ахмадын баярын өдрөөр буюу 10 дугаар сарын 1-нд төрсөн 547 эрэгтэй ахмад, 803 эмэгтэй ахмад настан байдаг аж. Мөн нийт ахмадын 31,3 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг бол 68,7 хувь нь Улаанбаатар хотод аж төрдөг. 

Эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд залуу нас, халуун сэтгэл, мэдлэг боловсрол, ур чадвараа зориулсан ахмад настнууддаа Олон улсын ахмадын баярын мэнд хүргэе.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна

Nannie-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.