Монголд нийлүүлэх шатахууны үйлдвэрлэл, ачилт ирэх 7 хоногт эхэлнэ

БНХАУ-ын Петрочайна интернэшнл компанитай хийсэн уулзалтын товч мэдээллийг хүргэж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, АМГТГ болон шатахуун импортлогч ААН-үүдийн төлөөлөл 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо Петрочайна интернэшнл компанийн дэд ерөнхийлөгч Wang Xin тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд, Зөвлөх Сүнжидмаа нар оролцов.

Монголын талаас Петрочайна интернэшнл компаниас худалдан авах шатахууны нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, эхний ээлжинд 10 дугаар сард захиалсан АИ-92 автобензины үйлдвэрлэл, ачилт тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад анхаарч, манай улсад тулгараад буй хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлж ажиллах, цаашид хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой явуулах, сар бүр нийлүүлэх шатахууны нэр төрөл, тоо хэмжээг тохирох, үнэ тооцох нэгдсэн томьёололтой болох, урт хугацааны гэрээ байгуулах талаар санал тавьж хэлэлцлээ.

Хятадын талаас Петрочайна интернэшнл компани нь Монголын ААН-үүдтэй урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн бөгөөд манай хоёр улс найрсаг харилцаатай хөрш орнууд, Монголын зах зээл бидний хувьд чухал байр суурь эзэлдэг гэдгийг тодотгов.

Үргэлжлүүлэн, Монголын компаниуд 10 дугаар сард эхлээд 6900 тн, нэмэлтээр 7600 тн, нийт 15500 тонн АИ-92 автобензин захиалаад байгаа.

Үүний 2000 тонныг үйлдвэрлэж ачихад бэлэн болсон ба экспортын квот, төмөр замын хуваарь гармагц ирэх долоо хоногт ачилтын зохион байгуулж, экспортолж эхэлнэ.

Үлдсэн бүтээгдэхүүнийг тасралтгүй үйлдвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа ба 11 дүгээр сарын эхнээс нийлүүлээд явна гэдгээ илэрхийлэв.

Түүнчлэн БНХАУ-ын талаас Монгол Улсын хэрэглээ, захиалгын дагуу шатахуун нийлүүлэх боломжтой хэдий ч энэ үйл ажиллагаанд төмөр замын тээвэрлэлт, шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадал зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.

Иймд тээвэрлэлтэй холбоотой асуудлыг хоёр тал хамтран, Засгийн газрын түвшинд нэг мөр шийдвэрлэх шаардлагатай бөгөөд энэ талаар компани хүчин чармайлт гаргаж ажиллана, Монголын талаас мөн энэ талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг хүслээ.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Энэ мэдээг хуваалцах :

4 thoughts on “Монголд нийлүүлэх шатахууны үйлдвэрлэл, ачилт ирэх 7 хоногт эхэлнэ

  1. I do not even know how I finished up here, but I believed this post
    was once great. I don’t recognize who you might be
    however definitely you are going to a famous blogger if you
    aren’t already. Cheers!

    My web page – webpage

  2. Attractive component of content. I just stumbled upon your blog and in accession capital to claim that I get in fact enjoyed
    account your weblog posts. Anyway I’ll be subscribing for your feeds and
    even I fulfillment you get entry to persistently fast.

    Also visit my web page – xem clip sex mới nhất

  3. My brother suggested I would possibly like this blog.
    He was once totally right. This put up truly made my day.

    You can not believe just how much time I had spent for this information! Thank you!

    Also visit my web site; VZ99 (vz99bet.me)

Heike-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.