Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллага хууль, эрхзүйн хүрээнд нэмэлт орлого орох боломж”, “Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн талаар авах арга хэмжээний тухай”, “Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн талаар зарим арга хэмжээний тухай” үндсэн гурван асуудлын талаар хэлэлцлээ.

Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллага хууль эрхзүйн хүрээнд нэмэлт орлого олох боломжийн тухайд Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу анги нэгтгэлүүд өөрсдийн хүлээсэн үйл ажиллагааг эрхлэхийн зэрэгцээ, мал аж ахуй, газар тариалан зэрэг туслах үйл ажиллагааг эрхэлж нэмэлт орлого олох боломжийн талаар хэлэлцэж зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр Зэвсэгт хүчний зарим анги нэгтгэлүүд орлого олж, түүнийгээ хамт олны саналаар шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын ажлууддаа захиран зарцуулах эрхтэй болох юм. Тухайлбал, Зэвсэгт хүчний 232-р анги сүүн сүүн бүтээгдэхүүн, арьс боловсруулах, сур суран бүтээгдэхүүн боловсруулах цех, үнээний ферм байгуулах замаар нэмэлт орлого олох боломжтой бөгөөд жишээлсэн хэлбэрээр нийтдээ 500 орчим сая төгрөгийг орлого олох боломжтой гэсэн тооцоолол гарчээ. Үүний дараа хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан асуудлуудыг нууцын зэрэгтэй хэлэлцлээ.

Танилцуулсан саналын тухайд “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн албан хаагчийн сонгон шалгаруулалт явуулсан тухай”, “2025 онд “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулсан тухай”, БНӨСУ-д “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 14-р ээлжийн цэргийн багийн тайлан”, “БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багуудын ээлж хүлээлцүүлсэн тухай” асуудлуудыг танилцууллаа. БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол улсын зэвсэгт хүчний 14, 15-р ээлжийн мотобуудлагын батальонуудын ээлж хүлээлцүүлсэн тухай комиссын ажлын тайланг хэлэлцээд НҮБ-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал танилцуулахыг ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямбад, Цэргийн багийн хэрэгцээт авто инженерийн техник, тусгай тоноглолтой хэрэгслийг шинэчлэх, галт хэрэгслийг нөхөн бүрдүүлэх талаар санал танилцуулах, шаардлагатай бараа материалын зардлыг ажиллагааны газар орноос худалдан авах, нөхөн хангах боломжийг судалж, санал танилцуулахыг БХЯ-ны Бодлого хэрэгжилтийн газрын дарга бригадын генерал М.Мөнхбаярт даалгаснаар хуралдаан өндөрлөлөө.

Эх сурвалж: БХЯ

Энэ мэдээг хуваалцах :

4 thoughts on “Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана

  1. I do not even know how I finished up here, however I assumed this
    put up was great. I don’t understand who you’re however certainly you
    are going to a famous blogger in the event you aren’t already.
    Cheers!

    Also visit my web-site; viking salt

  2. Не следует умалять значение квалифицированной помощи.
    Ошибки могут продлить процесс и уменьшить вероятность успешного завершения дела.
    Поэтому при возникновении подобных ситуаций рекомендуется обратиться
    к юристу как можно скорее.
    Восстановление квартиры после затопления может занять много времени и быть трудным, однако с помощью квалифицированного юриста вы сможете значительно облегчить его.
    Не забывайте, что защита своих прав
    — это не только юридическая формальность, но и возможность восстановить комфорт и безопасность в вашем доме.
    Если у вас возникли проблемы, связанные с заливом квартиры, не бойтесь искать помощи.
    Ваша уверенность в завтрашнем дне и
    комфорт вашего жилища того стоят.
    Запланируйте консультацию уже сегодня и начните движение к восстановлению своего имущества.
    Вы можете вернуть справедливость,
    и мы готовы стать вашими помощниками в этом процессе.
    Мы гарантируем полное сопровождение вашего дела,
    начиная от подготовки документов и заканчивая представлением
    ваших интересов в суде.
    Поручите свои заботы профессионалам и
    смотрите, как всё начнёт меняться
    к лучшему.

    Feel free to surf to my web blog … $url%

Jacobvitly-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.