Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо “Nippon Foundation” сангаас олгодог “HEROs AWARD” шагналын эзэн болжээ. Энэхүү шагналыг нийгэмд сайн сайхан үйлс бүтээсэн тамирчин, уран бүтээлчдэд олгодог юм.
Тус сангаас “Хакүхо аварга энэ жил өсвөрийн сүмо бөхийн “Хакүхо Цом” тэмцээнээрээ дамжуулан, дэлхийн хүүхэд багачуудад энх тайван, эв нэгдлийг Японы соёл, уламжлалын гайхамшигтай хамт танилцуулсан гавьяатай” хэмээн танилцуулжээ.
“Хакүхо Цом” тэмцээн энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдаж, дэлхийн 15 орны 1100 өсвөрийн тамирчин оролцсон. Тэмцээний үеэр Хакүхо аварга Украин болон Японы газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгийн хүүхдүүдэд дэмжлэг, тусламж үзүүлсэн юм.
Сүмогийн ертөнцөөс Хакүхо анх удаа “HEROs AWARD” шагналыг авч байгаа бөгөөд шагнал гардуулах ёслол 12-р сард болох юм.

May I simply say what a comfort to find an individual who actually knows what they are talking about online.
You certainly realize how to bring a problem to light and make it important.
More and more people need to look at this and understand this side of your story.
I can’t believe you’re not more popular given that you
certainly have the gift.
my site; Data result Paito Warna Carolina Day