Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын нэгдсэн хуралдаан Дархан-Уул аймагт энэ сарын 7-нд боллоо.
Нэгдсэн хуралдааныг нээж Монгол Улсын талаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, БНХАУ-ын талаас Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ван Жианхуа, ОХУ-ын талаас Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.С.Вахруков нар тус тус үг хэллээ. Талууд 2025 оны хамтын ажиллагааны явцыг дүгнэн, ирэх жилүүдийн хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, боомтын үйл ажиллагааг олон улсын түвшинд идэвхжүүлэх, дижитал шилжилт болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах, “Цайны зам”-ыг түүх, соёлын аяллын маршрут болгон хөгжүүлж, харилцан жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх замаар Монголын соёл, уламжлалт үнэт зүйлсийг олон улсад сурталчлах чиглэлээр нэгдсэн байр суурьт хүрэв.
Энэ удаагийн хуралдаанаар гурван улсын аялал жуулчлалын “Цайны зам” тэргүүлэх чиг хандлагыг хөгжүүлэх чиглэлээрх бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, хамтарсан туршлага солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв. Мөн “Цайны зам”-ын брэндийг бий болгох санал санаачилгыг дэвшүүлэв.
Нэгдсэн хуралдааны үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Батчимэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Соёл, Аялал жуулчлалын газрын дарга Жи Шаочи, ОХУ-ын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Уманский Илья Геннадьевич, ОХУ-ын ӨНББ “Галерия Чайка”-н захирал нар тус тус илтгэл танилцуулав.
Талууд IX хуралдааны үр дүнд “Хуралдааны протокол” болон Монгол, Хятад, Оросын “Цайны зам”-ын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Мөн Дархан-Уул, Төв аймаг “Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо”-ны Нарийн бичгийн газарт гишүүнээр элсэх хүсэлтийг танилцуулж гардууллаа. Дараагийн X хуралдааныг 2026 онд БНХАУ-д зохион байгуулахаар тогтлоо.
Дархан-Уул аймагт зохион байгуулсан энэхүү IX хуралдаан нь гурван улсын харилцан итгэлцэл, найрсаг хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, “Цайны зам”-ыг бүс нутгийн аялал жуулчлал, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны гол тэнхлэг болгон хөгжүүлэх эхлэлийг тавьсан ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо гэж салбарын яамнаас мэдээллээ.

It’s not my first time to pay a visit this site, i
am browsing this website dailly and get fastidious information from here daily.
Check out my web site … deepweb content
No matter if some one searches for his essential thing, so he/she
wants to be available that in detail, thus that thing is
maintained over here.
my webpage: best stem cell clinic in thailand
whoah this blog is magnificent i like studying your articles.
Stay up the good work! You understand, lots of individuals are hunting
around for this information, you could aid them greatly.
my web site … pvnmwd.za.com