Э.Буджав дэлхийн аваргаас 10 удаа алтан медаль хүртлээ

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчнийг тив дэлхий тэр дундаа ОХУ-д сурталчилж яваа алба хаагч бол ОУХМ, ахлагч Э.Буджав. ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологоос хамгаалах цэргийн академийн 4 дугаар дамжааны сонсогч тэрээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайнинг хотод зохион байгуулагдсан туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 68 кг-ийн жинд түлхэлттэй өргөлтөөр алт, огцом өргөлтөөр алт буюу нийлбэр дүнгээр тэргүүлж хүртэж, дахин аваргаллаа.

Ингэснээр дэлхийн аваргын 10 алтан медальтай болж буй юм. Үүний зэрэгцээ олон улсын шүүгчийн сертификатаа гардаж авч, туухайт спортын дэлхийн 47 дахь шүүгч, Монгол Улсын анхны олон улсын шүүгч болжээ.


     
Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Э.Буджав дэлхийн аваргаас 10 удаа алтан медаль хүртлээ

  1. Having read this I believed it was really enlightening. I appreciate you taking the time
    and effort to put this information together.
    I once again find myself personally spending a lot of time both reading and leaving
    comments. But so what, it was still worth it!

    my web page; Data HK Paito Warna 6d

Alphonse-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.