Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлангаар ахлуулсан арьс, ширний салбарын төлөөлөл Итали Улсын Санта Кроче хотын арьс ширний парктай танилцлаа. 

Төлөөлөгчид дэлхийд тэргүүлэгч энэ паркийн дотоод бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн болон боловсруулах үйлдвэр, гутлын үйлдвэр, цэвэрлэх байгууламж, судалгаа хөгжлийн төвөөр зочилж, дэвшилтэт технологи, хатуу болон шингэн хогхаягдлын менежмент зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар санал солилцлоо.

Мөн Санта Кроче хотын захирагч РобертоЖианини, Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийнхолбооны Ерөнхийлөгч Фабрицио Нути, Санта Крочепаркийн арьс, ширний холбооны ЕрөнхийлөгчРиккардо Бандини, Италийн арьс, ширний химийнматериал үйлдвэрлэгчдийн холбооны нарийн бичгийндарга Массимо Мажжиони, “Италпрожетти” ХХК-ийнгазрын захирал Даниэлэ Бакки нартай уулзлаа. 

Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан “Цагаан алт” хөдөлгөөний талаар мэдээлэл өгч, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, нэмүү өртгийн сүлжээ, өрсөлдөх чадварыг сайжруулахад “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Шинэ хоршоо” хөдөлгөөн, “Эмээлт” эко аж үйлдвэрийн парк, “Атар-4” аян чухал үүрэг гүйцэтгэхийг хэллээ. 

Монголын арьс, ширний экспортын хэмжээ сүүлийн таван жил тасралтгүй буурч байгааг италийн тал онцолж, цаашид чанартай түүхий эд бэлтгэхэд анхаарахыг хүслээ. 

Мөн монголын арьс, ширэн түүхий эдэд таарсан технологи боловсруулж нэвтрүүлэх, чанартай химийн материалаар хангах чиглэлээр хамтарч ажиллах боломжтойг илэрхийлэв.

Энэ үеэр Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо болон Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийн холбоо хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. 

Энэ хүрээнд: 

– Арьс ширний салбарт ажиллах боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах,

– Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх,

– Тус тусын улсад зохион байгуулах үзэсгэлэн, худалдаанд оролцох,

– Худалдаа, хөрөнгө оруулалтын боломжуудад тулгуурлан B2B хамтын ажиллагааг сайжруулах, хөнгөвчлөх зэргээр хамтрах юм. 

Цаашид манай улсын арьс, ширний салбарыг хөгжүүлэхэд Италийн тэргүүн туршлага, нөү-хау, технологийг ашиглан, бүх түвшинд, бүх талыг оролцуулсан хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Энэ мэдээг хуваалцах :

5 thoughts on “Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллана

  1. I’ve been browsing online greater than three hours these days, yet
    I by no means found any attention-grabbing
    article like yours. It is beautiful value enough for me. Personally,
    if all site owners and bloggers made just right content as you did, the web will likely
    be much more useful than ever before.

    my blog – Algo Aloxi Fin Reseña

  2. I was suggested this blog through my cousin. I’m not positive whether this
    put up is written through him as no one else recognise such specific approximately my
    trouble. You are incredible! Thank you!

    Also visit my website – Varontavex TEST

  3. My brother suggested I might like this website. He used to be totally right.
    This post actually made my day. You cann’t consider just how so much time I had spent for this info!
    Thanks!

    Also visit my homepage LK21 Layarkaca21

Merlin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.