Монгол Улсын Төрийн далбааг Дублин хотын “Сэмюэл Бекетт гүүр” дээр гэрэлтүүлэн мандууллаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ирланд Улсад хавсран суугаа Элчин сайдын яам, Ирланд Улсын Дублин хотын захиргаатай хамтран Монголын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Төрийн далбааг алдарт “Сэмюэл Бекетт гүүр” дээр гэрэлтүүлэн хүндэтгэл үзүүлж мандууллаа.
Бидний хүсэлтийг хүлээн авч хамтран ажилласан Дублин хотын захиргаа болон хатагтай Catherine Heaney нарт гүн талархал илэрхийлж байна.

Монгол Ирланд Улс хооронд 1998 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсад Монгол Улсын 5800 гаруй иргэн ажиллаж, амьдарч, суралцаж байгаа юм.

Энэ мэдээг хуваалцах :

7 thoughts on “Монгол Улсын Төрийн далбааг Дублин хотын “Сэмюэл Бекетт гүүр” дээр гэрэлтүүлэн мандууллаа

vorbelutrioperbir-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.