Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.01.05/ Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын иргэдтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Архангай, Завхан аймгийн хилийн зааг Солонготын давааны амнаас Хөвсгөл аймгийн Жаргалант-Шинэ-Идэр – Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын ажлыг 2027 онд эхлүүлэхээр болсныг танилцуулав.
Хөвсгөл аймгийг өнгөрсөн онд зорин ирсэн 150 мянга гадаад, дотоодын жуулчдын 60 орчим хувь нь дээрх чиглэлийн авто замаар зорчиж, аялж зугаалдаг болохыг судалгаа баталж буй. Тиймээс эсрэг урсгал бүхий 157 км авто зам барихаар төлөвлөжээ. Шинэ-Идэр сумын иргэд хатуу хучилттай авто замтай болохыг 22 жил хүлээсэн. 2004 оноос хойш яригдсан энэ сэдэв ирэх онд бодит ажил хэрэг болно гэсэн мэдээг нутгийн иргэд талархан хүлээн авлаа.
Г.Занданшатар: Аялал жуулчлал Хөвсгөл аймгийн орлогын том эх үүсвэр, ажлын байр. Тийм учраас Ханх-Хатгал- Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам, Хатгал-Жанхай- Тойлогт, Хатгал- Хүзүүвчийн шил, Булган-Мөрөн чиглэлийн авто замын засварын ажлыг эхлүүлнэ. Авто зам дагаж хөгжил ирнэ, жуулчид нэмэгдэж, сум орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн ашиг, орлого өснө.
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум 1924 онд үүсгэн байгуулагдсан. 3059 хүн амтай. Энэ суманд босоо тэнхлэгийн авто замаас гадна эрчим хүчний хангамж нэн тулгамдсан асуудал болжээ.
Хоёр аймгийн гурван сум буюу Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийг цахилгаанаар хангах 10 квт-ын эх үүсвэр Жаргалант суманд бий. Гэвч хүчин чадал нь хүрэхгүй доголдох болжээ. Тиймээс хүчин чадлыг өргөтгөж, 35квт болгож, дэд станц байгуулах саналыг нутгийн иргэд хүсэв.
Эрчим хүчний яам тус бүс нутагт эх үүсвэрийг 35 квт болгож өргөтгөх, эсвэл сэргээгдэх эрчим хүчний станц байгуулахын аль нь эдийн засгийн хувьд өгөөжтэй байх талаар судалгааны ажлыг эхлүүлсэн гэж Ерөнхий сайд мэдээллээ. Улмаар уг ажлыг эрчимжүүлж энэ онд багтаан эхлүүлье гэж хэлэв.
Монгол Улсын Ерөнхий сайдын Шинэ-Идэр сумын иргэдтэй хийсэн уулзалтад нутгийн 300 гаруй иргэн оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ.



Great – I should definitely pronounce, impressed with your web site. I had no trouble navigating through all tabs and related info ended up being truly easy to do to access. I recently found what I hoped for before you know it at all. Reasonably unusual. Is likely to appreciate it for those who add forums or something, web site theme . a tones way for your customer to communicate. Nice task.
http://www.vorbelutrioperbir.com