Энэ онд нийслэлд 85.8 км авто замыг засаж, шинэчилнэ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 13 байршилд 52 км авто зам, замын байгууламжийг шинээр барьж, таван байршилд 33.8 км авто замын засвар, шинэчлэлт хийнэ.

НЗДТГ-ын мэдээлснээр, нийт 85.8 км авто зам, замын байгууламжийг шинээр барьж, засаж, шинэчлэх юм. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, хоёр байршилд 31 км гэрэлтүүлэг хийнэ. Харин авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хүрээнд дараах ажлыг хийхээр төлөвлөжээ. Үүнд: 

  • Хотын гол болон туслах гудамж замын арчлалт, тэмдэг, тоноглолын засвар арчлалтын ажил
  • Авто замын тэмдэглэл
  • Нийтийн тээврийн хэрэгслийн тусгай эгнээний өнгөт хучилт
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход ээлтэй орчин бүрдүүлэх ажил
  • Сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажил
  • Борооны ус зайлуулах шугам
  • Худгийн засвар, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх юм. 

Мөн энэ онд зургаан эгнээ 32 км урттай Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүлнэ. 2025 онд тус авто замыг барих гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг 80 хувьтай хэрэгжүүлж байна. Төслийн газар чөлөөлөлтөд 112 нэгж талбар өртсөнөөс 10 нэгж талбарыг чөлөөлөөд байна. 

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Энэ онд нийслэлд 85.8 км авто замыг засаж, шинэчилнэ

Khusel-Erdene Urantsetseg-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.