Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана

Нийслэлийн хэмжээнд нийт гадна хаяг, зар сурталчилгааны зөвшөөрөлтэй 496, зөвшөөрөлгүй 250 хаягийн байгууламж байдаг. Энэ хүрээнд стандартын шаардлага хангаагүй, өнгө үзэмжгүй, орчны аюулгүй байдал хангаагүй, харах орчин хязгаарласан, хяналтын камер халхалсан, хориглосон байршилд зөвшөөрөлгүй тавьсан зар сурталчилгааны байгууламж, рекламын самбаруудыг албадан буулгах ажлыг ирэх сараас эхлүүлнэ гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Ташрамд, гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид дараах шаардлагыг тавьдаг.

  • Орчин үеийн технологийн шийдлийг ашигласан байх бөгөөд засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангуулна.
  • Хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдуулна.
  • Барилгын аюулгүй, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулахгүй байх.
  • Хаягийг монгол хэлээр бичнэ. Англи хэлээр бичих тохиолдолд монгол бичвэрийн доод талд эсвэл хойно хоёр дахин бага хэмжээгээр бичнэ.
  • Хаягийг байрлуулахдаа нэг орон зайд нэг жигд загвар, хэмжээтэй байх зарчмыг баримтлах.
  • Зохиогчийн эрхээр баталгаажсан бараа бүтээгдэхүүний логог өөрчлөхгүй.
  • Хаягийн нийт хэмжээ фасадын 20 хувиас хэтрэхгүй.
  • Хаяг нь гадна, дотор гэрэлтүүлэгтэй байх ба бүх байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн мэдээллийн байгууламж байршуулна.
Энэ мэдээг хуваалцах :

Н.Цэрэнхүү: Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ганц ч өгүүлбэр байгаагүй

Малчид улсаас НДШ-ээ төлүүлчхээд жаргаад сууж байдаг хүмүүс огтхон ч биш

One thought on “Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана

  1. My partner and I absolutely love your blog and find most of your post’s to be just what
    I’m looking for. Do you offer guest writers to write content for
    you personally? I wouldn’t mind composing a post or elaborating on a
    few of the subjects you write related to here.
    Again, awesome site!

    Feel free to surf to my homepage – ubdofr.sa.com

Aurelio-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.