Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Нийслэлийн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Туулын хурдны зам” төслийн нөлөөлөлд 112 нэгж талбар өртсөн. Өнөөдрийн байдлаар 17 нэгж талбарыг чөлөөлсөн бөгөөд газар чөлөөлөлтийн явц 15 хувьтай үргэлжилж байна.

НЗДТГ-ын мэдээлснээр, төслийн талбайд 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй инженер техникийн баг, 40 гаруй машин техник, механизмтайгаар хаврын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар төслийн түр барилга байгууламж болон барилгын бэлтгэл ажил 32.4 хувьтай үргэлжилж байгаа юм. Энэ хүрээнд ажилчдын байр, оффис, туршилтын лабораторийн зориулалт бүхий барилга, бетон зуурмагийн үйлдвэрийн суурийн ажил зэрэг байгууламжуудыг барьж буй. Түүнчлэн түр байх зориулалт бүхий үйлдвэрлэлийн талбайн барилга болон технологийн зам барьж байгаа аж.

Нэмэлтээр геодезийн хэмжилт бүрэн дуусаж, инженер-геологийн судалгааны хүрээнд 40 цооног өрөмдөж, хөрсний нарийвчилсан шинжилгээг хийжээ. Уг ажлын гүйцэтгэл 56.9 хувьд хүрсэн байна. Мөн авто зам, гүүр хоолой, үерийн далангийн нарийвчилсан зураг төслийн гүйцэтгэл 92.9 хувьтай байна. Төслийн газар шорооны ажлыг ирэх гуравдугаар сарын 15-наас эхлүүлэх бол гүүр хоолойн барилгын ажлыг дөрөвдүгээр сарын эхэн үеэс хийхээр төлөвлөжээ. 

Энэ мэдээг хуваалцах :

3 thoughts on “Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

  1. I and also my pals happened to be analyzing the excellent procedures found on your web blog and the sudden came up with an awful suspicion I never expressed respect to the website owner for those secrets. Those ladies had been absolutely glad to see all of them and already have simply been taking advantage of those things. Thank you for really being quite helpful as well as for picking such nice ideas millions of individuals are really desperate to be aware of. My sincere apologies for not expressing appreciation to sooner.

    http://www.tlovertonet.com/

tlovertonet-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.