Солонгос улсаар аялахдаа заавал очиж үзэх 10 газар

БНСУ сүүлийн жилүүдэд зөвхөн K-pop, кино урлагаар төдийгүй аялал жуулчлалын салбараараа дэлхийн жуулчдын анхаарлыг ихээхэн татах болсон. Орчин үеийн өндөр барилгууд түүхэн орд харштайгаа зэрэгцэн орших Сөүл хот, далай тэнгис, галт уулын тогтоц бүхий Жэжү арал, соёл урлагаар амьсгалсан Бусан хот гээд өөр өөр мэдрэмж төрүүлэх сэтгэл догдлом аялалыг эндээс мэдэрч болно. Хэрвээ та Солонгос улс руу аялахаар төлөвлөж байгаа бол заавал үзэх ёстой, түүх, соёл, байгаль, орчин үеийг хослуулсан 10 газрыг танилцуулж байна.

1. Гёнбүкгүн хааны ордон \Gyeongbokgung\

Гёнбүкгүн хааны ордон нь Солонгос Улсад байрлах таван ордны хамгийн том нь юм. 1395 онд баригдсан тус ордонд зочилсноор уламжлалт Солонгос архитектур, хаадын амьдралын хэв маягийг мэдрэх боломжтой. Өдөр бүр харуул солигдох ёслол болдог бөгөөд энэ нь жуулчдын сонирхлыг их татдаг. Мөн Солонгосын үндэсний хувцас болох ханбуг түрээслэн өмсөж зургаа авхуулдаг.

2. The Garden of Morning Calm

Үлгэрийн оронд очсон мэт мэдрэмж төрүүлэх тус цэцэрлэгт хүрээлэнг олон кинон дээрээс харсан гэдэгт итгэлтэй байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд 20 төрлийн 5000 гаруй ургамал 6000 гаруй лед гэрлээр чимэглэжээ.

3. Нами арал \Nami island\

Тус арал “Өвлийн хайрын дуу” киноны зураг авалтыг хийснээрээ алдартай. Арал дээр жилийн дөрвөн улирал бүр онцгой өнгө төрхтэй байдаг бөгөөд аль ч улиралд очсон үзэсгэлэнтэй байдаг.

4. N Seoul Tower – Намсан цамхаг

236,7 метр өндөртэй Солонгосын хамгийн өндөр цамхаг бөгөөд К-Драмын олон хэсгийн  зураг авалт тус цамхаг дээр хийгддэг. Сөүлийг 360 градусаар харах боломжтой ажиглалтын цамхаг. Ялангуяа орой, шөнийн цагт хотын гэрэлтэй дүр зураг үнэхээр гайхалтай. “Love lock” буюу хайрын цоожоороо алдартай.

5. Хундэ \Hongdae\

Залуусын гудамж хэмээх тодотголтой тус газарт дэлгүүр, ресторан, клуб гээд олон төрлийн газраар орж үзэх боломжтойгоос гадна гудамжны тоглолт, арт дэлгүүр, шөнийн амьдралыг эндээс харж болно. Солонгосын орчин үеийн залуусын соёл энд бий.

6. Чэжү арал

“Өмнөд Солонгосын Хавай” гэгддэг Чежү арал нь байгалийн олон гайхамшгийг агуулсан галт уулын арал юм. Дотоодын жуулчдын хамгийн дуртай амралтын бүс. К-Драмаар дамжуулан энэ бүс нутгийн аялал жуулчлал ихээхэн алдартай болоод буй.

7. DMZ (Хоёр Солонгосын хил)

Дэлхийн хамгийн өвөрмөц хил орчмын бүс. Эндээс Хойд Солонгосын аж амьдралыг дурандах боломжтой. Орчин үеийн түүх, улс төрийн бодит байдлыг газар дээрээс нь мэдрэх боломжийг танд олгох болно.

8. Мёндун \Myeongdong\

Сөүлийн хамгийн алдартай худалдаа, аялал жуулчлалын бүс. Дэлхийн алдартай брэндүүд, солонгос гоо сайхны бүтээгдэхүүн, street food энд цөм төвлөрсөн байдаг. Жуулчдын заавал очдог газар.

9. COEX Mall & Starfield Library

Азийн хамгийн том худалдааны төвүүдийн нэг. Starfield номын сан нь интерьер дизайнаараа инстаграм, сошиалд маш алдартай.

10. Бүкчон ханок \Bukchon Hanok Village \

600 гаруй жилийн түүхтэй уламжлалт ханок байшингууд хадгалагдан үлдсэн хороолол. Орчин үеийн хотын дунд орших энэ газар Солонгосын эртний амьдралыг мэдрүүлэхээс гадна зураг авахад хамгийн тохиромжтой байршлуудын нэг.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Солонгос улсаар аялахдаа заавал очиж үзэх 10 газар

invastu.kz-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.