Польшийн Шчэцин хотын Хелена Майданецийн нэрэмжит театрт 25 дахь удаагийн “Агуу теноруудын тэмцээн” есдүгээр сарын 2-7-нд болж өндөрлөлөө.
Тус уралдааны хоёрдугаар шатанд Монгол, Польш, Испани, БНХАУ, Беларусь, БНСУ зэрэг орнуудын шилдэг тенорууд өрсөлдөж, эх орноо төлөөлөн оролцсон ОХУ-ын Мариинскийн театрын гоцлол дуучин Д.Дагвадорж шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авч, 25 дахь удаагийн наадмын тэргүүн тенороор шалгарлаа. Түүнчлэн “Opera na Zamku” оркестрын нэрэмжит шагнал, тус уралдааныг санаачлагч Яцек Нежыховскийн нэрэмжит тусгай шагналыг хүртжээ. Мөн “Дуурийн урлагийн нэрийн өмнөөс” рыцарь цолоор өргөмжлөгдөж, хүндэт Kawaler de Crescendo хэмээх нэр хүртсэн нь онцлох үйл явдал болсон байна.
Энэ удаагийн уралдааны дэд байрт Польшийн дуучин Себастиан Мах, гутгаар байрт Испанийн дуучин Андрес Санчес Жоглар нар шалгарчээ.


