Улаанбаатар хотод сайжруулсан түлшийг есдүгээр сарын 15-наас, хагас коксон нүүрсийг аравдугаар сарын нэгнээс 400 цэгээр борлуулж эхэлнэ.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Автомашины зам дагуу, төв гудамжид нүүрс борлуулахыг хориглож, гэр хорооллын гудманд заруулах түлшийг иргэд “сайн” карт болон аппликэйшн ашиглан худалдах авах боломжтой. Шахмал түлшний үнийг нэмээгүй, 25 кг буюу нэг уутыг нь 3750 төгрөгөөр, шинээр худалдах хагас коксон нүүрс 25 кг буюу нэг уут нь 5000 төгрөг байна.
Хагас коксон нүүрсний дээжийг ШУА-ийн Химийн хүрээлэн болон БНСУ, БНХАУ-ын лабораторид туршихад, сайжруулсан түлштэй харьцуулахад хүхэрлэг хий 89 хувь багассан гэж дүгнэжээ. Мөн судалгаагаар азотын исэл 72, угаарын хий 24, тоосонцорынх 68 хувиар багассан дүн гарсан тул ийнхүү хагас коксон нүүрс хэрэглэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Ийнхүү хагас коксон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг 45-50 хувиар багасгах боломжтой.

Улаанбаатар ходотод одоогоор 172 мянган айл өрх нүүрс түлдэг бөгөөд түр шилжин суурьшсан, оюутан залуус зэргээс хамааран өвөлдөө 15-20 мянган айл өрх нэмэгддэг байна. Эдгээр айлуудад өнгөрсөн онд 60 мянган ширхэг угаар мэдрэгчийг суурилуулсан бол энэ сард 60 мянган айлыг, аравдугаар сард 45 мянган айлыг угаарын хяналтын системд холбох юм. Ингэснээр угаартах үед хяналтын удирдлагын төвд мэдээлэл ирж, 5-7 минутад очиж тусламж үзүүлэх боломжтой аж.

Amazing issues here. I am very happy to look your post. Thank you so much and
I am having a look ahead to touch you. Will you please drop
me a e-mail?
Here is my web-site … nervogen pro