“Макс групп” “Цэн газар” ХХК-ийн хэрэгжүүлж буй жилд 120.000 тн шохой боловсруулах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэр өнөөдөр буюу 2025.09.10-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Нээлтэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Макс группийн Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Д.Ганбаатар, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, УИХ-ын гишүүн Б.Түвшин, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян, Говь-Алтай аймгийн засаг дарга Г.Чинбат болон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Макс өргөө, Макс рөүд зэрэг компанийн төлөөллүүд, хүндэт зочид, төлөөлөгчид оролцлоо.
Шохой нь барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуйн салбаруудад түгээмэл ашиглагдаж байгаа чухал түүхий эд бөгөөд энэхүү бүтээн байгуулалт нь цаашдаа баруун бүсийн аж үйлдвэрийн паркийн үндэс суурь болж байгаагаараа онцлогтой юм.

нүүрсний хулгайч амарбаясгалан максын хулгайч нартай нийлэн нутаг орноо ухаж сүйтгэж дуусгахаар шийджээ хайран нутаг