УИХ-ын гишүүн Б.Түвшин нэг жилийн хугацаанд ямар хуулийн төсөл санаачилж, ямар ажлуудыг хийсэн тайлангаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэд сонгогчдод танилцуулжээ.
УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хууль санаачилж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд УИХ-ын гишүүн Б.Түвшингийн хувьд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар батлуулсан. Энэхүү хуулийн төсөлд, иргэний хуулийн дагуу байгуулдаг ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах зэрэг гэрээнүүд болон тэдгээртэй адилтгах нэг удаагийн ажил үйлчилгээний орлогоос НДШ төлөхгүй байх, хоёрдугаарт, байгууллагаас ажилтандаа олгодог унаа, түлш, хоолны хөнгөлөлт, байрны ашиглалтын зардлын хөнгөлөлт зэргээс НДШ авахгүй байх зохицуулалтыг тусгасан нь иргэд, ААН-үүдийн сайшаалыг хүртээд байгаа юм.
Түүний хийж гүйцэтгэсэн ажлуудтай танилцъя.






















