Говь-Алтай: Явуулын эмнэлэг Цээл суманд ажиллана

Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын санаачилгаар хэрэгжиж буй “Говь-Алтай 80+” хөтөлбөрийн хүрээнд Алтайн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх 12 төрлийн эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо бүхий ЯВУУЛЫН ЭМНЭЛЭГ сумдад ажиллаж байна.

Явуулын эмнэлэг дараах хуваарийн дагуу сум бүрт хүрч ажиллах тул Алтай нутгийн иргэд та бүхнийг эрүүл мэндийнхээ төлөө үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдахыг аймгийн ЗДТГ-аас уриалж байна.

2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар явуулын эмнэлэг аймгийн 13 сум, 2 тосгонд ажиллаж, нийт 3882 иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрууллаа.

Үзлэгийн явцад хавдрын сэжигтэй 61 тохиолдол илэрсэн бөгөөд эдгээр иргэдийг дараагийн шатны нарийн мэргэжлийн эмнэлгийн үзлэгт хамруулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

“ЯВУУЛЫН ЭМНЭЛЭГ”-ийн хамтарсан багт Улсын Нэгдүгээр төв эмнэлэг болон аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар оролцож, нийтдээ 12 төрлийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог иргэдэд үзүүлж байна.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Говь-Алтай: Явуулын эмнэлэг Цээл суманд ажиллана

  1. An impressive share! I have just forwarded this onto a co-worker who was doing a little homework on this.
    And he actually ordered me dinner because I stumbled
    upon it for him… lol. So allow me to reword this….
    Thanks for the meal!! But yeah, thanx for spending time
    to talk about this topic here on your site.

    Also visit my web page; https://addictiontreatments101.com

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.