Багш нар энэ сарын 28-наас орон даяар ажил хаялт зарлахаар болжээ

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос  энэ сарын 28-нд орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. Өнгөрсөн наймдугаар сард тус эвлэлээс багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Боловсролын яам, Засгийн газарт хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй байна. Иймээс орон даяар ажил хаяалт зарлаж, багшийн цалин хангамж, ажиллах орчныг сайжуулахыг шаардах аж.

Багш нарын ажил хаялтад их, дээд сургууль, цэцэрлэгийн багш нар, мөн хөдөө орон нутгийн багш нар оролцохоо илэрхийлжээ.

Ирэх оны төсвийн төсөлд боловсролын салбарын зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, нэг их наяд төгрөг хуваарилж байгааг Засгийн газраас мэдээлсэн. Тэгвэл багшийн цалин нэмэхэд тусгайлан тавьсан төсөв байхгүй ч багш нарын нийгмийн асуудлыг шийдэхэд 100 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм.

Энэ мэдээг хуваалцах :

3 thoughts on “Багш нар энэ сарын 28-наас орон даяар ажил хаялт зарлахаар болжээ

  1. I am not sure where you’re getting your info, but good topic.
    I needs to spend some time learning more or
    understanding more. Thanks for magnificent information I was looking for this
    info for my mission.

    my website اوکی مدیا

  2. great issues altogether, you simply gained a new reader.

    What would you suggest about your post that you
    simply made a few days in the past? Any sure?

    Also visit my web page Website (Shayla)

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.