“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэр бүлийн амьдралын чанар” судалгааны урьдчилсан тайланг хэлэлцлээ

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэр бүлийн амьдралын чанар” судалгааны урьдчилсан тайланг хэлэлцэв.

2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, ГБХНХЯ-ны санхүүжилтээр АШУҮИС болон АНУ-ын Виржиниагийн Коммонвэйлт их сургууль (VCU)-ийн багш, эрдэмтэн судлаачдын хамтран хийсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэр бүлийн амьдралын чанар” сэдэвт судалгааны урьдчилсан тайлангийн хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун удирдан, салбарын төлөөлөл, эцэг эхчүүд эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн багш, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөллүүд оролцож, судалгааны дүн, тулгамдсан асуудал болон цаашдын чиг хандлагын талаар санал солилцов.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун: “Судалгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд түүнчлэн мэдрэлийн шалтгаант хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлүүдийн бодит хэрэгцээ, тулгамдсан асуудлыг баримт нотолгоонд тулгуурлан илрүүлэх зорилготой.

Судалгааны урьдчилсан дүнгээс харахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлүүдийн амьдралын чанарт эдийн засгийн хүндрэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, суралцаж хөгжих орчин нөхцөл, сэтгэл зүйн дэмжлэгийн дутагдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлж буйг онцлов. Мөн эцэг эхчүүдийн хувьд нийгмийн оролцоо хязгаарлагдаж, ажлын байрны боломж хумигддаг нь амьдралын чанарыг бууруулж байгааг судалгааны урьдчилсан дүн харуулсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд төрөөс зорилтот бодлого боловсруулах, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх шаардлагатайг дурьдаж санал солилцож ажиллалаа.

Судалгааны үр дүнтэй холбоотойгоор цаашид хэлэлцүүлэг өрнүүлж ажиллах болно” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

5 thoughts on ““Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэр бүлийн амьдралын чанар” судалгааны урьдчилсан тайланг хэлэлцлээ

  1. Hey There. I found your weblog the use of msn. This is a very
    smartly written article. I will make sure to bookmark it and return to read extra of your
    helpful info. Thanks for the post. I’ll definitely return.

    Visit my webpage; Lk21

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.