Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын Хөгжлийн хөтөлбөрт багтсан “Говь-Алтай 80+” хөтөлбөрийн хүрээнд 12 төрлийн үзлэг, оношилгоо бүхий явуулын эмнэлгийн үйлчилгээ алслагдсан баг, сумдад үргэлжилж байна.
Энэ удаа Төгрөг суманд эхний өдрөө эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэж байна.
Явуулын эмнэлэгт УНТЭ буюу 1-р эмнэлгийн нарийн мэргэжлийн 7 эмч, лаборант, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч лаборант, инженер техникийн ажилчдын хамтарсан баг 2025 оны 09 дүгээр сарын 18, 19, 20-ний өдрүүдэд ажиллана.



