Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 2006 оны төгсөгч, олон улсын сэтгүүлч Э.Анхбаяр Их Британид медиа чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, Лондон хот дахь BBC World Service (BBC News)-д аналистаар ажиллаж эхэлжээ.
Э.Анхбаяр хэлэхдээ:
“Бакалаврын боловсролоо төрийн сангийн буцалтгүй тусламжаар эзэмших боломж олдсон нь миний замналд чухал нөлөө үзүүлсэн. Амьдралын үнэ цэнэ, хөдөлмөр хатуужлын ухааныг зааж сургасан эмээдээ хамгийн их талархаж байна” хэмээн онцолсон байна.
Тэрээр мөн дэлхийн томоохон гүрнүүд өөр өөрийн “BBC”-тэй болохын төлөө ихээхэн хөрөнгө зарцуулж буй өнөө үед “дэлхийн хамгийн бүтээлч байгууллагуудын нэг” гэгддэг BBC-ийн шилдэг мэргэжилтнүүдээс суралцах боломж өөрт нь онцгой үнэ цэнтэй туршлага болохыг дурджээ.
Ийнхүү Архангайн нэгэн залуу дэлхийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж эхэлсэн нь Монголын сэтгүүл зүйн салбарын хувьд бас нэгэн бахархалтай үйл явдал боллоо.
