О.Саранчулуун: Гэр бүлийн хүчирхийллийн хөгжлийн бэрхшээлтэй хохирогчид үйлчилгээний гадна үлдэж байна

УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран зохион байгуулав. Уулзалтад холбогдох яамд, ЦЕГ, ХЭҮК, ТББ-ууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүчирхийллийг даван туулагч эмэгтэйчүүдийн төлөөллөөс бүрдсэн 50 гаруй төлөөлөл оролцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Санаачлагч УИХ-ын гишүүн О.Саранчулуун гадаад улсад олон улсын хуралд илтгэл тавихаар уригдсан тул хүртээмжтэй нээлтийн үг бэлдэж зайнаас оролцож, түүний хуулийн зөвлөх Г.Оюунболд Гэр бүлийн хүчирхийлэл ба эрхзүйн орчны талаар илтгэл тавьж панел хэлэлцүүлэгт оролцов.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

“Өөрийгөө илэрхийлэх болон хамгаалах чадвар сул хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд далд, удаан хугацаагаар өртөх тохиолдол цөөнгүй. Хүчирхийллээс хамгаалах үйлчилгээ авахад олон саад бэрхшээлтэй байнга тулгарч байна. Үүнд:

  • Мэдээллийн хүртээмжгүй байдал,
  • Харилцааны хүндрэл, дохионы хэлмэрчгүй байдал,
  • Эрх зүйн хамгаалалт, үйлчилгээний талаарх ойлголтгүй,
  • Үл хайхрах, ялгаварлан гадуурхах хандлага,
  • Эдийн засгийн хараат байдал, орон гэргүйдэл,
  • Байгууллага хоорондын уялдаа холбоо сул байдлаас болж орхигдох

Иймээс зөвлөлдөх уулзалтаас зөвлөмж гаргаж байгаа ба холбогдох төрийн байгууллагууд руу илгээж хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах юм.

Мөн ХЭҮТ-ийн захирал Н.Арвинтариа нь манай багийн эксперт зөвлөх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хамтран судалж байна” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.