Усны компакт гэрээний хүрээнд гэр хорооллын 180 худгийг бүрэн автоматжууллаа

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын байгуулсан гэрээний хүрээнд Усны Компактын гурван төслийг манай улсад хэрэгжүүлж байна.

Үүний нэг нь усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл бөгөөд нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, 24/7 ажиллагаатай ухаалаг болгож, 09 сарын 23-нд Ус сувгийн удирдах газарт хүлээлгэн өгөв. Сонгинохайрхан дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах 207-р худгийн гадаа талбайд болсон энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл тэргүүтэй албаныхан, зочид төлөөлөгч, тус хорооны иргэд оролцлоо.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 700 гаруй ус түгээх байр байдгийн 180-ыг нь Усны Компактын санхүүжилтээр автоматжуулжээ. Бүрэн автоматжуулсан 180 ус түгээх байрын 61 нь Сонгинохайрхан, 51 нь Чингэлтэй, 26 нь Хан-Уул, 25 нь Баянзүрх, 11 нь Баянгол, 6 нь Сүхбаатар дүүрэгт байрлаж байгаа аж. Төсөл хэрэгжсэнээр дээрх 180 ус түгээх байрын үйл ажиллагааг нэгдсэн хяналтад оруулж, УСУГ-ын Хяналт, удирдлагын төвөөс зайнаас хянах боломжтой болж, иргэд ухаалаг гар утасны аппликейшн, усны карт болон утасны дугаараа ашиглан ус авч болох аж.

Усны Компакт гэрээ нь 2021 оны гуравдугаар сарын 31-нээс 2026 оны гуравдугаар сарын 31 хүртэл хэрэгжих бөгөөд АНУ-ын талаас 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн дэмжлэг үзүүлж байгаа юм. Харин Монгол Улсын Засгийн зараас 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна.

Энэ үеэр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: “Цаасан дээр үзэглэж байсан Компакт гэрээний төсөл, хөтөлбөрүүд хөрсөн дээр бууж албан ёсоор хүлээлгэн өгч байгаад баяртай байна. Энэ ажил бол цаашид хүлээлгэн өгөх олон бүтээн байгуулалтын эхлэл юм. Ирээдүйд хамтын хүчээр Улаанбаатар хотын усны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бат бөх суурь болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган: “Улаанбаатар хотыг цэвэр усаар тогтвортой хангах боломжтой болсноор хувийн хэвшил бизнесүүд тэлэх, цаашлаад нийслэлийн хотын эдийн засаг урт хугацаанд өсөж хөгжих бат бөх суурийг тавьж байна” хэмээв.

УСУГ-ын дарга Ц.Төрхүү: “Энэ төсөлтэй эхнээс нь дуустал хамт байсандаа баяртай байна. Ус түгээх төвийг автоматжуулснаар иргэдийн цаг завыг хэмнэхээс гадна эдийн засгийн хувьд бидэнд ч үр өгөөжтэй боллоо. Учир нь, энэ байрыг бүрэн автоматжуулж, шугамд холбосноор өмнө нь хүлээдэг байсан 40 төгрөгийн алдагдал 10-15 болтлоо буурсан” гэлээ. 

Энэ мэдээг хуваалцах :

5 thoughts on “Усны компакт гэрээний хүрээнд гэр хорооллын 180 худгийг бүрэн автоматжууллаа

  1. OMT’s focus on metacognition ѕhows trainees
    tο tаke pleasure in believing concеrning mathematics, fostering love аnd drive foг superior examination outcomes.

    Experience flexible knowing anytime, аnywhere through OMT’s
    tһorough online е-learning platform, including unlimited access tо video lessons аnd interactive tests.

    Ӏn Singapore’s strenuous education ѕystem, ѡhere mathematics іs obligatory аnd consumes
    ɑround 1600 houгs of curriculum tijme in primary and secondary schools, math
    tuition еnds up beіng vital to heⅼp trainees build а strong structure for ⅼong-lasting success.

    Ultimately, primary school math tuition іs crucial fοr PSLE excellence, as іt gears up trainees
    with the tools tⲟ attain top bands and secure preferred secondary school positionings.

    Personalized math tuition іn senior higһ school addresses specific discovering
    voids іn topics ⅼike calculus ɑnd data, avoiding
    tһem fгom hindering O Level success.

    Inevitably, junior college math tuition іѕ crucial tߋ safeguarding tοp Ꭺ Level reѕults, opеning doors to prestigious scholarships аnd higher education chances.

    OMT’ѕ distinct strategy features ɑ syllabbus tһat matches
    the MOE framework ᴡith joint aspects, motivating peer conversations ᧐n math concepts.

    Ꮤith 24/7 accessihility tօ video lessons, you cɑn catch ᥙp
    on difficult subjects anytime leh, aiding you score mᥙch better
    in exams without stress.

    Math tuition develops а solid portfolio
    of skills, boosting Singapore trainees’ resumes fоr scholarships based
    on examination resսlts.

    my site Kaizenaire math tuition singapore

  2. A motivating discussion is worth comment. I believe that you ought to publish more on this topic, it
    may not be a taboo subject but usually people do not speak about such topics.

    To the next! Best wishes!!

    my website: NN88

  3. Hiya! I know this is kinda off topic nevertheless I’d figured I’d ask.
    Would you be interested in trading links or maybe guest authoring a
    blog article or vice-versa? My site covers a lot of the same topics as yours and I think we could greatly benefit
    from each other. If you are interested feel
    free to shoot me an e-mail. I look forward to hearing
    from you! Excellent blog by the way!

    my site – real money casino

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.