Шинэ засгийн газар байгуулагдсан 100 хоногт Батлан хамгаалах яам хийсэн ажлуудаа танилцууллаа.
Бодлого, хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн ажлууд:
- Улсын нисэхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг эцэслэн боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлэх, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо.
- “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” баримт бичгийн төслийг эцэслэн боловсрууллаа.
- “Зэвсэгт хүчний зэвсэг техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулахаар ажиллаж байна.
Зэвсэгт хүчний бүтэц, чадавхыг сайжруулахад хийгдсэн ажлууд:
- Нисгэгчгүй нисэх хэрэгсэл, дроны анги байгуулах судалгааны ажил явагдаж байна.
- Мотобуудлага-экологийн цэргийн анги байгуулахаар судалж байна.
- Батлан хамгаалах салбарын туршилт судалгааны төвүүдийг нэгтгэн шинжлэх ухаан, инновац, аж үйлдвэрийн төв байгуулна.
- Сумны үйлдвэрийн барилгыг ашиглалтад оруулж, Монголчууд анх удаа сум үйлдвэрлэлээ.
- Олон улс судлалын төв байгуулахаар ажиллаж байна.
Боловсон хүчнийг сайжруулах, нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлд хийгдсэн ажлууд:
- Цэргийн эмч, сувилагчийг тусгайлан бэлтгэхээр боллоо.
- Зэвсэгт хүчний офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор орон сууцны урьдчилгааг бүрдүүлэхэд 20 сая төгрөгийн дэмжлэгийг нийт 100 гаруй алба хаагчид үзүүллээ.
- Ахлагч хотхон хорооллын ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүллээ.
- ҮБХИС-ийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн дэргэд “Кибер аюулгүй байдлын гүнзгийрүүлсэн сургалтын танхим”, “Нисгэгчгүй нисэх хэрэгслийн сургалт, зохион бүтээх төв”-ийг байгуулж, хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
- Оюутан цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгууллаа.
- Хугацаат цэргийн алба хаагчдыг Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвтэй хамтран сургалтад хамруулж тухайн орон нутагт хэрэгцээт мэргэжилтэн бэлтгэж эхэллээ.
- Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын нөхөн олговрын хэмжээг 80/20 болгох тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Олон улсын хамтын ажиллагаа, дадлага сургуулилалтыг эрчимжүүлэхэд хийгдсэн ажлууд:
- Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн “Хээрийн дадлага” сургалтыг зохион байгууллаа.
- НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагаанд “Сургалтын хөдөлгөөнт бүлэг”-ийг анхлан илгээлээ.
- Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Батлан хамгаалах салбарын олон улсын чуулга уулзалтад оролцож, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цэрэг техникийн хамтын ажиллагааг сайжруулж, боловсон хүчнийг бэлтгэхэд хамтран ажиллахаар боллоо.
Нийгмийн оролцоо, тэмдэглэлт ойн хүрээнд:
- “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгууллаа.
- 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
- “Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолбор”-ын бүтээн байгуулалтад оролцож байна.
Шинэ засгийн газар байгуулагдсан 100 хоногт Батлан хамгаалах салбарын хийсэн ажил нь цэрэг, техникийн шинэчлэлээр хязгаарлагдахгүйгээр улс орны хөгжил, аюулгүй байдалд илүү өргөн хүрээтэй хувь нэмэр оруулах суурь шинэчлэлийн эхлэл боллоо.
Эх сурвалж: БХЯ
