Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ “Хүүхэд – Хайр – Ирээдүй” уриан дор 2025 оны 09 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Алтай хотноо зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр /2025.09.26/ аймгийн төв талбайд болсон түүхэн ойн баярын нээлтийн ёслолд аймгийн хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, асран хамгаалагчид, хүүхдийн төлөөх байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчид болон иргэд өргөнөөр оролцлоо.





