Говь-Алтай аймагт 1.2 тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлалаа

Улаанбаатар Ротари клуб, Хүннү Ротари клубууд хамтран 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Алтай, Дэлгэр, Шарга, Цогт, Бугат, Тайшир сумын эрүүл мэндийн төвүүдэд хандивлалаа.

159 нэр төрлийн 206.000 ширхэг эдгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг нь “Говь-Алтай 80+” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэдэд илүү хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг аймгийн Засаг дарга Г.Чинбат онцлов.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.