“Тэрбум мод-Намрын мод тарилт” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газраас Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран хэрэгжүүлэх бөгөөд олон нийтэд мод тарьж ургуулах, арчлах, хамгаалах арга зүйн зөвлөмж өгөх, намрын улиралд мод тарих ач холбогдлыг сурталчлан таниулах, эерэг үйлдэлд уриалж, зөв хандлагыг төлөвшүүлэх, түүнчлэн байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилготой юм.