Азийн химийн олимпиад Индонезийн Бали хотод энэ сарын 15‑18‑ны хооронд зохион байгуулагдаж, 12 орны сурагчид өрсөлджээ.
Тус олимпиадаас Сант ахлах сургуулийн таван сурагчийн бүрэлдэхүүнтэй баг нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. 10-12-р ангийн сурагчдын ангилалд М.Хулан алтан медаль, Б.Энхжин, Б.Ариунболор, М.Цогтзул нар мөнгө, Г.Ананд хүрэл медалийн эзэн болжээ.
