Эмээлтэд байгальд ээлтэй дулааны цахилгаан станц байгуулна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн бүтээн байгуулалтыг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барих юм. 
Тус паркийг цахилгаан, дулааны эрчим хүч, үйлдвэрийн технологийн уур, хэрэгцээний халуун усаар хангах зорилгоор 24 МВт-ын дулааны цахилгаан станц шинээр барина. Тус дулааны цахилгаан станцын зураг төсвийг энэ онд дуусгаж, 2026 онд барилга угсралтын ажлыг эхлүүлж, хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


Энэхүү станцын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор төвийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах бөгөөд жилдээ 199-205 мянган тонн нүүрс түлж, 156.0 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 265.6 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн хэрэглэгчдийг эрчим хүчээр ханган ажиллана.

Дулааны цахилгаан станц баригдсанаар 185 хүнийг байнгын ажлын байраар хангана. 

Шинээр баригдах ДЦС-ыг бусад станцтай харьцуулахад түлшийг бүрэн шатаадаг, агаарын бохирдол бага, байгаль орчинд ээлтэй технологитой, орчин үеийн автомат удирдлагын системтэйгээс гадна паркийн халаалт, хэрэгцээний халуун ус, цэвэр усны шугам сүлжээ, цахилгаан, холбоо мэдээллийн сүлжээ зэргийг хонгилын байгууламжид байрлуулахаар төлөвлөжээ.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Эмээлтэд байгальд ээлтэй дулааны цахилгаан станц байгуулна

  1. Today, I went to the beachfront with my kids. I found a sea shell and gave it to my 4 year old daughter and said
    “You can hear the ocean if you put this to your ear.” She put
    the shell to her ear and screamed. There was a hermit crab inside
    and it pinched her ear. She never wants to go back!
    LoL I know this is totally off topic but I had
    to tell someone!

    my webpage; toket

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.