Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог баасан гарагт хэлэлцэхээр товложээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо өнгөрөгч мягмар гарагт /2025.9.30/ мэдэгдсэн.
Харин Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг энэ долоо хоногийн Баасан гарагт /2025.10.10/ хэлэлцэхээр товложээ.


Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна” хэмээн заасан байдаг.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.