Хөлөндөө буудуулаад жил өнгөрсөн ч тусламж авч чадаагүй дүрвэгчид Монголын энхийг сахиулагчид тусламж үзүүлжээ

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн мотобуудлагын батальоны алба хаагчид НҮБ-ын мандатад заагдсан үүргээ чадварлагаар биелүүлжээ.

Тодруулбал, Жамжанг суурингийн Ажоунг Тонк дүрвэгсдийн хуарангийн оршин суугч Мухаммэд Мажар гэх 39 настай иргэн баруун хөлийн шилбэндээ буудуулж хугарснаас хойш 1 жил өнгөрч, эмнэлгийн тусламж авч чадаагүй, өнөөг хүртэл хөл нь эдгэрээгүй байгаа талаараа захидал бичин тус бүс нутагт үүрэг гүйцэтгэж буй “Зэв” баазаас тусламж хүссэн байна.

Харин уг баазад үүрэг гүйцэтгэж буй манай энхийг сахиулагчид түүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж НҮБ-ийн дүрвэгсэдийн асуудал хариуцсан байгууллага (UNHCR)-ийн удирдлага, ажилтнуудад хүлээлгэн өгчээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.