Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.08/ хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонслоо.
Хуралдаанаас “Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тогтоол батлагдаж, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар болов.
