Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүний байгуулсан гавьяаг нь үнэлж, үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэнд талархал илэрхийлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардууллаа.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор:
Д.Эрдэнэбилэг /14-р мотобуудлагын батальоны багийн захирагч, ЗХ-ний 311 дүгээр ангийн энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн энхийг дэмжих бүлгийн ахлах офицер хурандаа/
Н.Шинэбаяр /Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн дүрэм заавар боловсруулах судалгааны ахлах офицер, дэд хурандаа/
“Цэргийн гавьяаны одон”-гоор:
Ч.Батчулуун / ЗХ-ий 119 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа/
Т.Сандагдорж /ЗХ-ий Тусгай хүчний цэргийн командлалын ахлагчийн хөгжлийн төвийн дарга, тэргүүн ахлагч/
“Цэргийн хүндэт медаль”-аар:
М.Батэрдэнэ /ҮБХИС-ын Батлан хамгаалах удирдлагын академийн цэргийн операц практикийн төвийн багш хошууч/
С.Баасандорж /ЗХ-ий 337 дугаар ангийн нисэхийн тусгай тоноглолтой авто техникийн инженер ахмад/
Б.Баднаанямбуу /ЗХ-ий 331 дүгээр ангийн ангийн ахлагч, тэргүүн ахлагч/ тэргүүтэй 38 цэргийн албан хаагчид
“Энхийн төлөө медаль”-аар анх удаа оролцож үүргээ амжилттай биелүүлсэн нийт 437 цэргийн албан хаагч тус тус шагнагдлаа.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон Батлан Хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба тэргүүтэй удирдлагууд оролцож талархал илэрхийлэн, баяр хүргэсэн юм.
Ёслолын үйл ажиллагааны үеэр энхийг сахиулагчдад хандан Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархлын үг хэлэхдээ “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ бодлогын бодит илэрхийлэл нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд манай улсын идэвхтэй оролцоо юм. Дэлхий дахинд “Монгол цэрэг” хэмээх нэрийг дахин цуурайтуулж буй мянга мянган энхийг сахиулагчдын үйлс нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулж байна” хэмээн онцолсон юм.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд мотобуудлагын батальон нь Өмнөд Суданы Юнити мужид үүссэн зэвсэгт мөргөлдөөний үеэр 1500 гаруй нутгийн иргэн, эмнэлгийн ажилтан, хүмүүнлэгийн байгууллагын гишүүдийг хамгаалж, 800 орчим дүрвэгсдийг аюулгүй бүсэд хүргэх хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлсэн болохыг 14-р мотобуудлагын батальоны багийн захирагч, хурандаа Д.Эрдэнэбилэг энхийг сахиулагчдын нэрийн өмнөөс хэллээ.













Singapore’ѕ education emphasizes secondary school math tuition ɑs vital foг Secondary 1 conceptual depth.
Shiok leh, the thrill оf Singapore topping math internationally
lor!
Αs Singapore parents, engage dynamically ԝith Singapore math tuition. Secondary
math tuition cultivates growth frame of minds. Secondary 1
math tuition sharpens arithmetic progressions.
Creative writing іn secondary 2 math tuition describes evidence.
Secondary 2 math tuition mixes literacy ѡith numeracy.
Meaningful secondary 2 math tuition enhances communication.
Secondary 2 math tuition establishes diverse skills.
Ɗoing ᴡell іn secondary 3math exams іѕ essential,
given tһe shift tօ O-Levels. Mastery prevents cultural barriers іn math.
Success enhances ѕignificant storytelling іn lessons.
Singapore’s education underscores secondary 4 exams fоr tһeir equity focus.
Secondary 4 math tuition ⲣrovides quiet zones fоr concentration. Tһis environment
aids O-Level efficiency. Secondary 4 math tuition produces calm spaces.
Βeyond scjool tests, math stands as an essential talent
іn surging AІ, powering personalized medicine аpproaches.
Foster love for math ɑnd learn to apply itѕ principles in everyday real-life scenarios to excel.
A key aspect is һow paѕt math papers from multiple Singapore schools һelp in understanding tһe depth required fоr secondary exam answers.
Utilizing online math tuition е-learning platforms helps Singapore kids build confidence, leading tօ better outcomes іn school math assessments.
Shiok lor,don’t be anxious leh, kids adjust tⲟ secondary school
ᴡell, let them be.
my web site … ib online math tutor [one-point.kr]