“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 11.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 85.4 ам.доллараар арилжаалж нийт 2.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 9.5 ам.доллароор буюу 12.5% өслөө.
1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 76.6 ам.доллараар арилжаалж нийт 4.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 7.0 ам.доллароор буюу 10.1% өслөө.
Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс- 64.0 мянган тонн, 65.7 ам.доллараар арилжаалж нийт 4.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 9 оролцогч оролцож үнэ 20.4 ам.доллароор буюу 45.0% өслөө.
2026 онд 72 удаагийн арилжаагаар 327.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.1 сая тонн нүүрс арилжлаа.
Үүнээс 2026 оны 1 дүгээр сард 89.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 928 мянган тонн, 2 дугаар сард 83.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.16 сая тонн, 3 дугаар сард 154.1 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.98 сая.тонн нүүрс борлуулсан байна.
