Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны цогцолбор барилгын ажил дуусаж, өнөөдөр /2025.10.08/ нээлтээ хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: “Дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2023.05.23-нд шав тавьж, барилгын ажлыг эхлүүлж байсан. Ийнхүү өнөөдөр цогцолбор байр ашиглалтад орсноор 41-р хорооны 8000 гаруй иргэд төрийн анхан шатны үйлчилгээг нэг дороос, хүртээмжтэй авах боломж бүрдэж байгаад баяртай байна” гэв.
Шинэ цогцолбор байранд өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, улсын бүртгэл, ахмадын холбоо болон хорооны үйлчилгээ зэрэг төрийн бүх нэгж төвлөрч үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.





