Пауэрлифтингийн Азийн аваргаас Монгол улсын тамирчид нийт 25 медаль хүртлээ

Киргизстаны нийслэл Бишкек хотноо пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд 10 орны 300 орчим тамирчин өрсөлдсөнөөс Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид 15 алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дэд байрт орлоо. Тэмцээний шилдэг тамирчин өргөмжлөлийг манай улсаас Э.Содномпилжээ, Г.Оргилболд, Ц.Отгондалай, П.Баяр, Х.Энхтүвшин, Х.Амарсанаа нар хүртжээ.

Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Э.Содномпилжээ хэвтээ шахалтын -120 кг-ын жинд цээжнээс 250 кг-ыг шахсанаар алтан медаль хүртсэн. Энэ нь Э.Содномпилжээгийн 2024 оны олон улсын тэмцээний дөрөв дэх медаль бөгөөд тэрээр дэлхийн цомоос алт, мөнгө, “Парис-2024” паралимпын наадмаас мөнгөн медаль, Азийн АШТ-ээс алтан медаль хүртлээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.