УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут:
“ҮНЭН”, “АРД ТҮМЭН” ХОЁР ОЛОНХ БАЙГАА ШҮҮ!
ТББХ-ны дарга илт нэг талыг барьж дэгийн хуулийг зөрчлөө.
Өнгөрсөн Баасан гарагт ТББХ хуралдаж 18:00 цаг болж ажлын цаг дууссан тул Даваа гарагт буюу өнөөдөр 11.00 цагаас ҮРГЭЛЖЛЭХ ёстой байв. Өөрөөр хэлбэл өнгөрөгч Баасан гарагт болсон хурал дуусаагүй, үргэлжилж байгаа гэсэн үг.
- Дэгийн хууль дээр ирцэнд орчихоод тухайн асуудлаар санал өгөхөд байгаагүй бол эсрэг санал өгсөнд тооцно гээд зохицуулалт байгаа биздээ. Нэг хүн рүү чиглэсэн, нэг хүнийг боорлосон ажил нь санаснаар болохгүй болохоор ингээд хурлаа хаачихдаг юм уу?
- Хуралдааныг даргалагч нь өөрөө Засгийн газрын огцруулах санал дээр гарын үсэг зурчихсан байдаг. ТББХ-оор хэлэлцэж буй асуудал нь ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ…
УИХ-ын тухай хуульд “Байнгын хорооны дарга тухайн хуралдааныг удирдах ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хуралдаан удирдахаас татгалзаж хуралдаан даргалагчийг томилж болно” гээд заачихсан байна.
- Хуралдаан даргалагч ашиг сонирхлын зөрчилтэйгөө хүлээн зөвшөөрч байгаа бол саналаараа татгалзах бүрэн эрх нь бий.
Ард иргэдийн эрх ашгаас давж ЗГ-ын үйл ажиллагааг санаатайгаар саатуулж, төрийн тогтворгүй байдал руу түлхэж байгаа энэ үйлдлийн цаана АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ байгаа гэдэг нь илт болчихлоо. Энэ байдлаараа үргэлжилвэл төр, ард түмэнд үүсэх эрсдэл, үүссэн хохирлыг хэн хариуцаж, хэн барагдуулах вэ?
Ёстой үнэнд гүйцэгдэнэ гэдэг нь энэ болж байна.
“ҮНЭН”, “АРД ТҮМЭН” ХОЁР ОЛОНХ БАЙГАА ШҮҮ!
