Галт тэрэгний зарим цагийн хуваарьт өөрчлөлт гарлаа

Зам засварын ажилтай холбоотойгоор зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлтүүд оржээ. Үүнд,

Аравдугаар сарын 1, 4, 7, 10, 18, 21, 24, 28, 31, 11-р сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн галт тэрэг 18:30 цагт хөдөлж, 10:35 цагт Замын-Үүдэд хүрнэ.

Аравдугаар сарын 13, 15-ны өдрийн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд 16:40 цагт хөдлөх галт тэрэг 20:22 цагт хөдөлнө.

Аравдугаар сарын 2-ны өдрийн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 10:35 цагт явах галт тэрэг, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 06:58 цагт явах галт тэрэг цуцлагдах болсныг мэдэгдье.

Энэ мэт зарим чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орсон тул та бүхэн галт тэрэгний цагийн хуваарьтай холбоотой болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1949, 1900-8899 лавлах утсаар авч, аяллаа төлөвлөөрэй хэмээн Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ. 

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Галт тэрэгний зарим цагийн хуваарьт өөрчлөлт гарлаа

  1. I do not know if it’s just me or if everyone else encountering issues with your
    website. It looks like some of the text on your posts are running off the screen. Can someone
    else please comment and let me know if this is happening to them too?
    This might be a problem with my web browser because I’ve had this happen before.
    Thank you

    Also visit my site: Our website (http://www.oklandruncoop.net)

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.