Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
– Австралийн Холбооны Улсын Амбан захирагч болон Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга нарын Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай
– УИХ-ын даргын Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай
– “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
– Олон улсын холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолын төсөл
– Ерөнхий боловсролын цахим сургууль байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
– Монгол болон Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
– “Хэлэлцээрт нэгдэн орох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Олон улсын Нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээр/
*Танилцах асуудал:
-Багш, эмч нар болон ахмадын тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлэх талаар
-2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар
