УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут:
Эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид та бүхэнд Батлан хамгаалахын сайд агсан дэслэгч генерал Шагалын Жадамбын нэрэмжит Зэвсэгт хүчний 084 дүгээр хороо үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Одоогоос нэгэн жарны тэртээ улс орны аюулгүй байдлын онцлог цаг үед Монголын Ардын Армийн бэлэн байдал, байлдах хүчин чадлыг бэхжүүлэх төр засгийн бодлогын хүрээнд үүсэн байгуулагдсан “Армийн тагнуулын тусгай рот” буюу эдүгээгийн Зэвсэгт хүчний 084 дүгээр хороо тавигдсан үүрэг, зорилтыг амжилттай биелүүлж, хөгжиж бэхжсээр Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн өнгө төрхийг тодорхойлох анги, бие бүрэлдэхүүн болсныг тэмдэглэж хэлэхэд таатай байна.
“Шүхрийн анги” нэрээр ард түмний дунд танигдаж, десантын цэргийн маневрлаг, дайчин, шуурхай чанарыг эзэмшсэн тус хорооны үе үеийн офицер, ахлагч, дайчид Монголын Зэвсэгт хүчний шинэ цаг үеийн төлөөлөл төдийгүй, Мэргэжлийн цэргийн анхдагчид болж, дэлхийн улс орнуудын Тусгай хүчний бүрэлдэхүүнтэй эн зэрэгцэх түвшинд сургалт бэлтгэлээ чамбайруулж байгаад Батлан хамгаалах салбарын удирдлага өндөр үнэлж байдаг юм.
Анги байгууллагаа хөгжүүлж бэхжүүлэхийн төлөө залуу халуун нас, эрдэм мэдлэг, хүчээл зүтгэлээ харамгүй зориулж ирсэн нийт генерал, офицер, ахлагч, түрүүч байлдагч, ажилтан, албан хаагчид Та бүхэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлж, эрүүл энх байж улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе!
Шүхэрчин дайчид Та бүхэндээ “Хүрэн бүргэдийн зоригтой, хээрийн чонын хийморьтой байх”-ын ерөөлийг өргөн дэвшүүлье!

We are a group of volunteers and starting a new scheme in our community.
Your site offered us with valuable information to work on. You’ve done a formidable job and our whole community will
be grateful to you.
my web page – cover uditch
It is appropriate time to make some plans for the future
and it’s time to be happy. I have read this post and if I could I desire to suggest you some interesting things or suggestions.
Maybe you can write next articles referring to this article.
I desire to read even more things about it!
Feel free to surf to my page – Gorld Aimex
roulette wheel selection
References:
https://monjournal.xyz