МАН-ыг огцруулж л байвал зөв гээд гол рольд тоглож байсан нөхөд маань зугтчихлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

Өглөөнөөс хойш өдөржин чуулганы ирцийг хүлээлээ. АН -ын бүлгийн шийдвэр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг хэлэлцэхдээ УИХ ын дарга Д.Амарбаясгаланг ч мөн огцруулах асуудлыг давхар оруулж ирвэл чуулганы нэгдсэн чуулганд ороод хамтад нь огцруулна гэж гарсан. Гэтэл УИХ -ын дарга Д.Амарбаясгалан манай бүлгийн шийдвэрийг авсны дараа өөрөө огцрох өргөдлөө өгсөн. Төрийн байгууллатын байнгын хороо ч огцрохыг нь дэмжиж гарсан. Ингээд чуулганы хуралдаанд орох гэтэл манай намын гишүүд орж ирдэггүй. Одоо танхимд АН -ын 19 гишүүн, МАН-ын 31, бусад 10 гишүүн хүлээсээр…

Нөгөө хүсээд байсан Амарбаясгалан нь огцроё гэлээ гэтэл таг… Г.Занданшатарыг нь ч давхар огцруулна гээд дүүхэлзээд байсан гишүүд алга болчих нь энэ. Бид сөрөг хүчин. МАН-ыг хайрлах учир байхгүй. Тэд угаасаа улс орныг авч явж чадахгүй байгаа. МАН-ыг огцруулж л байвал зөв гээд байсан гол рольд тоглож байсан нөхөд маань зугтчихлаа. Итгэл үнэмшил туйлдаж байна шүү !!!

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.