Нийгмийн олон асуудлууд шилээ даран хүлээж байхад сүүлийн нэг сар бид зүгээр л хэрүүл дунд байлаа

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох парламент яаж үнэгүйдэж, хүчгүйдэхийг харлаа. Алдах юмтай, айх юмтай нөхдүүдийг хонь болгодог юм байна.

Нийгмийнхээ сэтгэл зүй рүү нэг өнгийгөөд харвал маш аймшигтай дүр зураг харагдана. Архины хамааралтай аав ээжтэй хүүхдүүд маань цэцэрлэгтээ ирмээр байна аа, гэртээ хариад хоол байхгүй гээд уйлаад байхад бид үнэхээр ажлаа хаяж чадахгүй байна гээд багш нар уйлаад ярьж байна.

Нийгмийн олон асуудлууд шил шилээ даран хүлээж байхад сүүлийн нэг сар бид зүгээр л хэрүүл дунд байлаа.

Багш нар нь эмч нар нь ажил хаячихсан, ахмадууд маань тэтгэврээ нэмүүлэхээр гудамд гараад суучихсан, ААН-үүд нь татварын реформ, хөнгөлөлтүүдийг хийж өгөөч гээд нүдээ ширгэтэл харж байна. Ийм байхад гишүүд чуулгандаа суухгүй инээд алдаад коридорт кофе бариад алхаж байна. Та нарт инээдэм байж болно. Ард, иргэдэд ханиадам байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.