НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа

Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагааны онцлох ажлуудыг цувралаар хүргэж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурал Япон Улсын Сендай хотноо 2015 онд зохион байгуулагдаж “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд авч хэрэгжүүлэх Сендайн хүрээ” баримт бичгийг батлан гаргасан. Тус баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 355 дугаар тогтоолоор “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг баталж,  2017-2020, 2020-2025, 2025-2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хоёр жил тутамд зохион байгуулдаг Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын сайд нарын бага хуралд Монгол Улс идэвхтэй оролцож, туршлага, сургамжаа хуваалцаж байна. 2016 онд БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотноо болсон тус хуралд тухайн үеийн Монгол Улсын Шадар сайд, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. 2022 онд Австрали Холбооны Улсын Брисбен хотноо болсон тус бага хуралд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. 2024 онд Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотноо болсон тус хуралд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй оролцож, энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян зудын талаарх туршлага, сургамжаа хуваалцлаа.

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 онд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг 3000 орчим төлөөлөгчийг оролцуулан зохион байгуулж, 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”, “Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл” зэрэг баримт бичгүүдийг батлан гаргасан. 

Энэ мэдээг хуваалцах :

9 thoughts on “НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа

  1. Hi! I’m at work surfing around your blog from my new iphone 4!
    Just wanted to say I love reading your blog and look forward to all your posts!
    Carry on the outstanding work!

    Feel free to visit my web site: bokep

  2. Magnificent goods from you, man. I’ve understand your stuff previous to
    and you’re just extremely wonderful. I actually like what
    you have acquired here, really like what you’re stating and the way in which you say it.
    You make it entertaining and you still care for to keep it sensible.
    I can’t wait to read far more from you. This is really a wonderful website.

    my web site; Pulsar Dexlink

spd-darmstadt.de-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.