О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлийн үйл ажиллагааны ангилалын хүрээнд ДЭМБ-тэй хамтарч ажиллана

УИХ-ын гишүүн О.Саранчулуун өнөөдөр \2025.10.23\ ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Соккоро Эскаланте, Өвчний нэгдсэн хяналт хариуцсан зохицуулагч Др Шалала Ахмадова, асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа нартай уулзаж хамтын ажиллагааны чиглэлүүдээ тодорхойллоо.

Энэ тухай О.Саранчулуун гишүүн “Сүүлийн бараг арваад жил Хөгжлийн бэрхшээлийн үйл ажиллагааны ангилал (ICF)-ыг хэрэгжүүлж байна гэж ярьж байгааг урагшлуулах зорилготой байлаа.

Мөн орхигдсон салбарууд болох сэргээн засалт, хүний нөөц, мэргэжилтэн чадавхжуулах, туслах технологи, хөгжлийн бэрхшээл гээд олон салбарууд дээр хамтран ажиллах талаар санал солилцож, хамгийн эхний алхам болох Хөгжлийн бэрхшээлийн үйл ажиллагааны ангилал (ICF)-ын Талуудын уулзалтыг ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр Бие бялдар сэргээн засах Монголын нийгэмлэг (MSPRM)-тэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

ДЭМБ-тай Хөгжлийн бэрхшээлийн үйл ажиллагааны ангилал (ICF)-ыг Гишүүн байх хугацаандаа хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны эхлэл болж байгаад баяртай байна” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлийн үйл ажиллагааны ангилалын хүрээнд ДЭМБ-тэй хамтарч ажиллана

  1. It is appropriate time to make some plans for the long run and it’s time to be happy.
    I’ve read this publish and if I may I want to suggest
    you some interesting things or suggestions.
    Perhaps you can write subsequent articles referring to this article.
    I wish to learn even more things about it!

    My web site – Paito Warna Sydney 6D Prize Lengkap

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.