Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн шинэчлэл, сэргээн сайжруулах бодлогын хүрээнд Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, анги, салбаруудад дуудлагын суудлын автомашинуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээ 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн байрлалд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар хэрэгжүүлж, Батлан хамгаалах яамны харьяа цэргийн штаб, Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль, Төрлийн цэргийн командлал, анги, тусгай салбарууд автомашин хүлээн авсан юм.
Автомашинаар нөхөн хангаснаар Зэвсэгт хүчний анги, салбаруудын техникийн бэлэн байдлыг дээшлүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо гэж ЗХЖШ-аас мэдээллээ.



